ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ НАЙМАН ХҮҮХДЭД ТЭРГЭНЦЭР ГАРДУУЛЛАА

Хамаарах огноо: 2016-12-18 14:02

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ НАЙМАН ХҮҮХДЭД ТЭРГЭНЦЭР ГАРДУУЛЛАА

    УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболдын санаачлагаар “Говийн хүү сан” Өмнөговь аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй 8-н хүүхдэд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын стандартад нийцсэн тэргэнцэрийг шинэ жилийн баяр дээр нь бэлэг болгон гардуулан өглөө.  

    Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцсон юм.


    Эдгээр тэргэнцрүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөнийг аажмаар засах, түших зориулалт бүхий тулгуур хэрэгслээр тоноглогдсон, ус, чийг шингээдэг нуруу, цээж, суудлын зөөлөвчтэй, хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангахуйц байдлаар шийдсэн гэдгээрээ онцлог юмаа


Үүсгэсэн: 2017-04-11 12:19

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..