УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Хамаарах огноо: 2017-05-12 21:53

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

    Улсын Их Хурал дахь Авлигын эсрэг парламентчдын бүлгэмийн  гишүүн Л.Энхболд өнөөдөр (2017.05.12) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа.


    Уулзалтын үеэр Монгол улс дахь авлига ба бизнесийн ёс зүй, авлигын эсрэг хамтын ажиллагааны үндсэн сэдвүүдийг хамарч Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, хээл хахууль удирдлагын систем, олон нийтийн худалдан авах ажиллагааны ил тод байдал, гааль, гадаад худалдааны салбар дахь авлигын эрсдэл зэрэг олон чухал асуудлыг хөндөн ярилцлаа.


    УИХ-ын гишүүн, Авлигын эсрэг парламентчдын бүлгэмийн гишүүн Л.Энхболд Монгол улсад тулгамдаж буй зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудал болох авлига хээл хахуультай тэмцэхэд цаашид хамтарч ажиллах талаар саналаа илэрхийллээ  


Үүсгэсэн: 2017-05-12 21:53

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..