УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН НАР ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Хамаарах огноо: 2017-01-08 14:54

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД, ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД Л.БЯМБАСҮРЭН НАР ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    УИХ-ын гишүүн Л.Энхболд, ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон Өмнөговь аймгийн удирдлагуудын хамт 2017 оны 1 сарын 08-ны өдөр аймгийн ЭМГ болон БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.


    Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд, ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн нарын зүгээс 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласныг онцлон хариуцлага, харилцаа хандлага, ёс зүй дээрээ онцгой анхаарч, өвчтөний эрүүл мэндийг зөв үнэлж ажиллахыг анхаарууллаа.

    Мөн Өмнөговь аймгийн ЭМГ, БОЭТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн зүгээс эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж ажиллах, зарим тасгуудад их засвар хийх, эмнэлгийн мэргэжлийн боловсон хүчний орон тоог нэмэх шаардлагатай байгаа зэрэг тулгамдаж буй асуудлуудаа УИХ-ын гишүүн болоод салбарынхаа дэд сайдад уламжилсан. 





Үүсгэсэн: 2017-04-11 14:54

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..