УИХ-ын гишүүн Л.Энхболд жил бүр Тайваньд 10 оюутан суралцуулахаар боллоо

Хамаарах огноо: 2017-08-30 16:33

УИХ-ын гишүүн Л.Энхболд жил бүр Тайваньд 10 оюутан суралцуулахаар боллоо

    УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр /2017.8.30/ Тайваний Боловсролын дэд сайд асан, Тайваний Нанхуа Их сургуулийн ерөнхийлөгч, профессор ноён Цонг-Минг Лин-ийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр хоёр тал, Тайваньд бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтанд Монгол оюутнуудыг хамруулах асуудлаар харилцан тохиролцож, хамтран ажиллах нөхцөл боломжуудын талаар санал бодлоо солилцлоо.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энхболд жил бүр Тайваньд суралцах сонирхолтой 10 оюутныг шалгаруулан тэтгэлэгт хамруулахаар болсон үр дүнтэй уулзалт боллоо.    




Үүсгэсэн: 2017-08-30 16:33

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..