БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО

Хамаарах огноо: 2017-04-10 13:50

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3, 4, 6-р багуудын Иргэдийн нийтийн хурал 2017 оны 4 сарын 8, 9-ний өдрүүдэд боллоо.

    Дээрх гурван багийн Иргэдийн нийтийн хурлуудад УИХ-ын гишүүн Лувсангийн Энхболд болон аймаг, сумын удирдлагууд оролцож УИХ, Засгийн газар болоод аймаг орон нутгаас хийж хэрэгжүүлж буй хийхээр төлөвлөж буй ажил, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийсэн юм. 



    Мөн иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлтийг нь сонслоо.

Иргэдийн зүгээс багийн Иргэдийн нийтийн хуралд залуучууд ирж санал бодлоо хэлдэггүй, залуучуудын  нийгэм дэх идэвх оролцоо нэлээдгүй суларсан нь харамсалтай байгааг хэлж залуучуудыг идэвхжүүлэх мөн хамгийн ихээр тулгамдаж байгаа зүйл болох газар олголт, нийтийн тээврийн асуудлыг цэгцэлж  дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжийг судалж арга хэмжээ авч ажиллахыг хүсч байлаа.                                            


Үүсгэсэн: 2017-04-17 13:50

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..