УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Хамаарах огноо: 2017-04-09 18:07

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

     УИХ-ын гишүүн Л.Энхболд, АЗДТГ-ын дарга Ө.Баянмөнх, Даланзадгад сумын ИТХ-ын дарга Т.Мэндээ нарын хамт Өмнөговь аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоонуудын тэргүүнүүд болон ХБИ-ийн төлөөлөлтэй уулзаж. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, цаашид хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар танилцуулж эдгээр иргэдийн санал бодол, хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй бэрхшээлийг сонссон юм. 


    Тэд хэлэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр л юм хийж чадахгүй чадваргүй юм шиг хүмүүс ханддаг бид энгийн хүнтэй адил нээлттэй, мэдээлэлтэй аливаа зүйлийг цаг үеэс нь хоцролгүй мэддэг бас оролцохыг хичээдэг, ажиллаж хөдөлмөрлөж чаддаг, оюуны өндөр чадамжтай гэдгээ харуулахыг хүсдэг. ХБИ-ийн хувьд эрүүл мэндээ хамгаалахасуудал хүндрэлтэй байдаг. Ямар нэгэн дараалал, дугааргүй үйлчилнэ гээд хуульд заасан байдаг ч хэрэгждэггүй, цалингийн доод хэмжээ нэмэгдсэн ч бидний халамжийн мөнгө л нэмэгдээгүй үлдсэн, ХБИргэдэд зориулсан байр байдаггүй гээд тулгамдаж буй асуудлуудаа хэлж байлаа. Мөн УИХ-аас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдрүүгээ чиглэсэн олон сайхан хуулийг баталж байгаад талархаж байна. Одоо хамгийн гол нь эдгээр баталсан хуулиудынхаа хэрэгжилтэд маш сайн хяналт тавих нь чухал гэдгийг онцолж байсан юм.


Үүсгэсэн: 2017-04-13 18:07

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..