"ДАНВОН" ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

Хамаарах огноо: 2017-04-13 16:05

 "ДАНВОН" ЭМНЭЛГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

    УИХ-ын гишүүн Л.Энхболд өнөөдөр БНСУ-ын "Данвон" эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. "Данвон" эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд зүрхний ховдол цоорхой 3-17 насны зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай хүүхдүүдийг сонгон авч БНСУ-д үнэ төлбөргүй хагалгаанд оруулах үйл ажиллагааг явуулж ирсэн юм.


     Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Л.Энхболд Монгол улсын ирээдүй хойч болсон олон хүүхэд багачуудыг аюулт өвчнөөс нь салгаж эрүүл саруул инээд хөөртэй амьдрах боломжийг олгосон “Данвон” эмнэлгийн удирдлагууд, эмч, мэргэжилтнүүдэд талархлаа илэрхийлээд цаашид эрүүл мэндийн салбарт чиглэсэн хийж хэрэгжүүлэхээр  төлөвлөж буй олон зүйл дээр хамтарч ажиллах хүсэлтэй буйгаа хэлсэн юм.

    БНСУ-ын "Данвон" эмнэлгийн дарга Ким Бен Ёл эмчилгээнд яваад ирсэн хүүхдүүдээ харахад үнэхээр их баяртай байна. Энэ үйл ажиллагааг явуулахад тодорхой зүйлүүд дээр тус, дэм үзүүлж хамтарч ажилласан УИХ-ын гишүүн Л.Энхболд танд талархаж байна. Цаашид ч мөн  энэ үйл ажиллагаан дээр болоод таны хэлсэнчлэн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж Монголын эмч мэргэжилтнүүдэд мэдлэг туршлагаасаа харамгүй хуваалцаж, дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ



Үүсгэсэн: 2017-04-13 16:05

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Мэдээллийг ачааллаж байна ..